Бидний тухай

Үүсэл түүх

Өмнө нь сонирхолыг бүлэг байсан бөгөөд. "AnimaxHD ХХК" нь анх 2011 оны 12-р сарын 19-ний өдөр 8-н хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан билээ. Тухайн үед анимэ сонирхогч залуус цөөхөн байсан бөгөөд Монголд анимэ-г илүү олон хүнд таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Багийн үндсэн гишүүд болох орчуулагч Ibuuji, Breaker, Manlai багийн Passion-ы хамтаар эхэлж бил ээ. Тэр цагаас хойш тасралтгүй үйл ажиллагаа, өдөрлөг, фестивал наадам хийсээр багагүй хугацааг ардаа өнгөрөөгөөд байна. Энэ хугацаанд нийтдээ 3,000 контент орчуулан үзэгчидээ хүргэж, албан ёсны эрхтэйгээр анимэ хүртэл нээлт хийж үзэгчиддээ хүргэж байсан юм.

Өнгөрөгч онуудад бид бизнесийн болон залууст зориулсан төрөл бүрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай хамтран ажиллаж түнш болон хамтран ажиллагчдын журмаар бүх талаар амжилттай ажилласаар өдийд хүржээ.

Бидний хийсэн ажлууд

Монголын цахим тоглоом хөгжлийн холбоо

  • 2009-2010 онд Монгол Улсын Цахим Спортын аврага шалгаруулах тэмцээн.
  • 2010 онд IT PARK-ын нэрэмжит тэмцээн.
  • 2013 оны 1 сард Байгууллага Хоорондын Аврага шалгаруулах тэмцээн.
  • 2012 онд Цахим Спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрсдийн баг тамирчдыг оролцуулан 3-р байранд орсон.

Монгол улсын засгийн газраас зохион байгуулдаг

  • 2011 онд ICT Expo 2011 үзэсгэлэн яармаг дээр зохиогдсон Цахим Спортын Улсын Аварга шалгаруулах 3-р тэмцээн.
  • 2013оны 5 сард ICT Expo 2013 үзэсгэлэн яармаг дээр зохиогдсон Цахим Спортын Улсын Аварга шалгаруулах 4-р тэмцээн
  • 2014 оны 5 сард ICT Expo 2014 үзэсгэлэн яармаг дээр зохиогдсон Цахим Спортын Улсын Аварга шалгаруулах 5-р тэмцээн
  • 2015 оны 5 сард ICT Expo 2015 үзэсгэлэн яармаг дээр зохиогдсон Цахим Спортын Улсын Аварга шалгаруулах 6-р тэмцээн
  • https://www.youtube.com/watch?v=8pJN2D0LJJU
  • 2012 оны 12-р сар Монголын анхны Комик өдөрлөг.
  • 2013 оны 7-сар Монголын Косплэй фестивал
  • 2014 оны 8-сар "Ханаби" галт наадмын баяр
  • 2015 оны 8-сар BE FREE чөлөөт өдөрлөг
  • 2012 оны 12-р сар Монголын анхны Комик өдөрлөг.
  • 2013 оны 7-сар Монголын Косплэй фестивал
  • 2014 оны 8-сар "Ханаби" галт наадмын баяр
  • 2015 оны 8-сар BE FREE чөлөөт өдөрлөг
  • 2012 оны 12-р сарын 16 "Нэг ертөнц 2" Ээлжит өвлийн фестивал арга хэмжээг Хүүхдийн урлан бүтээх төвд зохион байгуулсан бөгөөд тус өдөрлөгт 600-700 хүний хязгаартай байв
  • 2012 оны 10-р сарын 2 "Yu Gi Oh" сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн зохион байгуулав.
  • 2011-2014 он Жил бүрийн уламжлалт "Халуун Тэврэлт" өдөрлөг
  • 2013 оны 10-р сар HALLOWEEN - Үндэсний Соёл Амралтын хүрээлэнтэй хамтран зохион байгуулав
  • 2013 оны 12-р сарын 16н Өвлийн Анимэ Манга сонирхогч залуусын уулзалт
  • 2014 оны 8-р сарын 16н Анимэ, Манга сонирхогч залуусын нэг өдрийн явган аялал
  • 2014 оны 6-р сарын 29н COMIC CON MONGOLIA - Монголд анх удаа ганц Анимэ, Манга гэхгүйгээр хүмүүсийн хүсэлт их байсан тул хүссэн дүрдээ хувирч ирэх боломжтой болгосноор хүрээгээ тэллээ.
  • 2015 оны 1-р сарын 16- Naruto The Last Movie /Монгол дахь нээлт/ Digital content компанитай хамтран Нарүтогийн сүүлчийн киног албан ёсны эрхтэйгээр Монголд авчиран Нээлт хийсэн бөгөөд Япондоо 12-р сарын 16нд нээлтээ хийж Монгол хоёр дахь нээлтээ хийсэн улс болсон явдал юм. Үүгээр зогсохгүй оюуны өмчийг хамгаалах болон гүйцэтгэх тал дээр дэвшилтэт болсон гэхэд буруудахгүй билээ.

x

Animax

Намайг сануул
Нууц үгээ мартсан?